Монголын сагсан бөмбөгийн түүхэн шинэ хуудас нээгдлээ

зураг
 

Монголын сагсан бөмбөгийн спорт түүхэнд анх удаа Азийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Зүүн Азийн Супер Лиг (EASL)-ийн албан ёсны тоглолт Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна.

EASL нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-гийн албан ёсны гэрээний дагуу явагддаг бөгөөд Япон улсын B.League, БНСУ-ын KBL, Филиппиний PBA, Хятадын Тайбэйгийн P. League+, Хонконг, Макаогийн шилдэг клубүүд өрсөлддөг бүс нутгийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн юм.

Тус нэр хүндтэй тэмцээнд Монголын Үндэсний Дээд Лиг “The League”-ийн 9 удаагийн аварга Хасын Хүлэгүүд баг Зүүн Азийн Сүпер Лигийн анхны тоглолтоо 10-р сарын 8-нд Keio Arena-д Япон улсын Alvark Tokyo багийн эсрэг хийж хожил байгуулсан билээ. Энэ бол Монголын сагсан бөмбөг Азийн тавцанд гарч, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн баталгаа юм.

Ингэснээр EASL-ийн албан ёсны тоглолтууд анх удаа Монголд зохион байгуулагдах ба эхний эзэн багийн тоглолтоо Хасын Хүлэгүүд 2025 оны 11-р сарын 1-нд 17:00 цагаас Тайвань улсын баг NEW TAIPEI KINGS-тэй 📍M Bank Arena-д, Хоёр дахь эзэн багийн тоглолтоо 2025 оны 11-р сарын 5-нд 19:00 цагаас Өмнөд Солонгос улсын багтай📍M Bank Arena-д хийнэ.

зураг
 

Эдгээр тоглолтууд нь зөвхөн спортын тэмцээн биш, харин Монголын сагсан бөмбөгийн нэр хүндийг Ази тивд өргөх томоохон сорилт юм.

Тоглолтын хуваарь:

🏀 11-р сарын 1 (17:00)
ХАС BRONCOS 🆚 NEW TAIPEI KINGS

🎟 Тасалбар: shoppy.mn/products/easl-261101-hk

🏀 11-р сарын 5 (19:00)
ХАС BRONCOS 🆚 CHANGWON LG SAKERS

🎟 Тасалбар: shoppy.mn/products/easl-261105-hk


🇲🇳 Монголын сагсан бөмбөгийг дэлхийн тавцанд гаргах энэ түүхэн мөчийн гэрч байж, багаа уухайлан дэмжээрэй!
📲 Тасалбараа shoppy.mn-с захиалаарай.

 

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн