Монгол нүүдлийн зан үйл, Наурызын баяр зэрэг ЮНЕСКО-д бүртгэгдсэн таван өвийн батламжийг гардууллаа

Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг дэлхий нийтэд таниулах, сурталчлах, хамгаалах зорилгоор НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д бүртгэгдсэн өвийн батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Тодруулбал:

  • “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”- 2023 онд  Дэлхийн өвийн жагсаалтад 
  • “Монгол нүүдлийн зан үйл”- 2024 онд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 
  • “Наурызын баяр”- 2025 онд Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад 
  • “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр”- 2025 онд “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Дэлхийн жагсаалтад бүртгүүлсэн байна. 

Дээрх таван өвийн батламжийг холбогдох байгууллагын удирдлагуудад өнөөдөр гардуулан өгчээ. 

Монгол Улс 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ЮНЕСКО-гийн 108 дахь бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагатай боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа тууштай өргөжүүлэн хөгжүүлж байгаа аж. 

зураг
 
ГХЯ

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн