Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилсон захирамжаа танилцуулснаар шинэ сайд УИХ-д тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож буй Б.Энхбаярыг танилцуулснаар гишүүд асуулт асууж эхлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд УИХ-ын 95 дугаар тогтоолыг хүчингүй болго гэсэн байгаа. Тэгэхээр өмнөх тогтоолоо хүчингүй болгоод, Засгийн газрын эрх сэргэнэ. Тэгж байж Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ танилцуулах ёстой. УИХ Үндсэн хуулийн дүгнэлтийг биелүүлэхгүй байгаа учраас энэ хуралдааны ирцээс хасуулах хүсэлтэй байна” гэв. 

Харин хуралдаан даргалж буй дэд дарга Б.Пүрэвдорж “Ирцээс хасах нь хуралдаан даргалагчийн бүрэн эрх. Та бичгээр хүсэлтээ авчир. УИХ-ын гишүүн хуралдаандаа суух үүрэгтэй. Тийм учраас ирцээс хасахгүй” гэдэг хариулт өглөө. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1357698932606596

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн