УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэг өрнөж байна. Төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр ирэх онд хэрэгжүүлэх барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтын зардлыг шийддэг билээ.
Энэ үеэр гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, өөрийн тойрогтоо барилга, байгууламж барих төсвийг шийдэх боломжтой юм.
Түүнчлэн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүний санаачилсан Ухаа худаг болон оффтейк гэрээнүүдийг шалгах түр хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
шууд үзэх:
https://www.facebook.com/100064382633728/videos/1339441557230609





Leave a Reply