УИХ-ын чуулганы хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүний санаачилсан Ухаа худаг болон оффтейк гэрээнүүдийг хянан шалгах түр хороо байгуулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Өнгөрөгч Баасан гарагт уг асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн олонхын санал авч чадаагүй. Энэ үеэр Д.Пүрэвдаваа гишүүн завсарлага авах санал гаргасан юм.
Өнөөдөр уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх үеэр хуралдаан даргалагч Б.Пүрэвдорж гишүүн өмнөх хуралдаанаас завсарлага авсан нь дэгийн тухай хуультай зөрчилдөж байгаа тул тухайн өдрийн санал хураалтын дүнгээр буюу олонх дэмжээгүй хэмээн тооцлоо.





Leave a Reply