УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож буй Б.Энхбаярыг танилцуулснаар гишүүд асуулт асууж эхлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд УИХ-ын 95 дугаар тогтоолыг хүчингүй болго гэсэн байгаа. Тэгэхээр өмнөх тогтоолоо хүчингүй болгоод, Засгийн газрын эрх сэргэнэ. Тэгж байж Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ танилцуулах ёстой. УИХ Үндсэн хуулийн дүгнэлтийг биелүүлэхгүй байгаа учраас энэ хуралдааны ирцээс хасуулах хүсэлтэй байна” гэв.
Харин хуралдаан даргалж буй дэд дарга Б.Пүрэвдорж “Ирцээс хасах нь хуралдаан даргалагчийн бүрэн эрх. Та бичгээр хүсэлтээ авчир. УИХ-ын гишүүн хуралдаандаа суух үүрэгтэй. Тийм учраас ирцээс хасахгүй” гэдэг хариулт өглөө.
ШУУД ҮЗЭХ:





Leave a Reply